Ц.Анандбазарын “Сод монгол” компани ХБ-наас авсан зээлээ “зориулалтын бусаар ашигласан” тул БУЦААЖ дуудахаар болжээ

Ц.Анандбазарын “Сод монгол” компани ХБ-наас авсан зээлээ “зориулалтын бусаар ашигласан” тул БУЦААЖ дуудахаар болжээ

Улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авч зориулалтын бусаар ашигласан, зээлээ эргүүлж төлөхгүй байгаа гэх асуудал олны анхааралд ороод байна. Иймд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зарим асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол” компани Хөгжлийн банкнаас 2017 оны 8 дугаар сард 5 жилийн хугацаатай 669 сая гаруй иенийн зээлийг авчээ.

Гэтэл Сод монгол компани “төсөл хэрэгжүүлнэ” хэмээн авсан дээрх зээлээ зориулалтын бусаар ашигласан аж. Энэ нь банкны шалгалтаар өмнө нь тогтоогджээ.

Гэтэл энэ хугацаанд Хөгжлийн банкны захирлаар Г.Амартүвшин нар ажиллаж байсан ч,“зориулалтын бусаар ашигласан дээрх зээлийг нь буцааж дуудаагүй” байжээ. Учир нь зориулалтын бусаар ашиглаж буй зээлийг буцаан дуудаж, татаж авах ёстой байдаг. Иймд энэ оны 8 сар /2022.08/-д хугацаа нь дуусах ёстой Сод монгол компани Хөгжлийн банкнаас авсан зээлийг хугацаанаас нь өмнө нь “буцаан дуудаж, татаж авахаар” болжээ.