"Бизнесийн үйл ажиллагаа хэвийн ч зээлээ төлөөгүй” гэх Монполимет ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

"Бизнесийн үйл ажиллагаа хэвийн ч зээлээ төлөөгүй” гэх Монполимет ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

“Төсөл хэрэгжүүлнэ” хэмээн Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл авсан ч, зарим иргэд зээлээ буцааж төлөхгүй, зориулалтын бусаар ашигласан тул энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын Монполимет ХХК Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларыг 7.8 хувийн хүүтэй, 7 жил хугацаатай авсан гэх мэдээлэл бий.

Гэтэл тус компани 2019 оноос хойш зээлээ төлөөгүй, зээлийн хугацаа нь дууссан. Зээлийн нийт үлдэгдэл 114 тэрбум төгрөг байж болзошгүй гэх мэдээлэл бий. Иймд тус компани нь бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн боловч “зээл төлөх сонирхолгүй” байж магадгүй талаар зарим эх сурвалж мэдээлдэг. Мөн “барьцаа хөрөнгөөр зээлийг хангуулах гэхээр Гадаадын банкинд үйлдвэрээ тавьсан байдаг” гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл Монполимет ХХК -ийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Энэ талаар тус компанийн захирал Н.Мөнхнасан, “АТГ-с залгаж байхын? Шалгана гэнэ үү?! Би одоо ямар гэм хийцийм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа. Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм бн. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг” хэмээжээ.