Асрамжийн төвд амьдардаг иргэд архидан согтуурч нэгнээ хөнөөжээ

Асрамжийн төвд амьдардаг иргэд архидан согтуурч нэгнээ хөнөөжээ

Энэ сарын 05-ны өдөр /2022.02.05/ Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаган богда” гэх асрамжийн нийгэмшүүлэх үйлчилгээний төвд амьдардаг иргэн Б 51 настай эрэгтэй нь мөн тус төвд амьдардаг 61 настай Д-тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Одоогоор тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.