ШУУРХАЙ: ХЗДХЯ-ны гадна жагссан Д.Отгонтуяаг “Таван цагдаа зодсон” хэргээр шүүж байна

2022-02-08 12:38

ХЗДХЯ-ны гадна жагссан иргэн Д.Отгонтуяад зорчих эрхийг ЗУРГААН сараар хязгаарлах ЯЛ оноожээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадны жагссан иргэн Д.Отгонтуяаг шүүх хурал өнөөдөр /2022.02.08/ 09:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Түүнийг "таван цагдаа зодсон" гэх асуудлаар 3 жилийн хорих ялтай хэргээр зүйлчилж, шүүсэн юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, түүнд ял оноожээ. Тодруулбал, түүний зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах ял оноожээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 

2022-02-08 11:31

ШУУРХАЙ: ХЗДХЯ-ны гадна жагссан Д.Отгонтуяаг “Таван цагдаа зодсон” хэргээр шүүж байна

Өнөөдөр /2022.02.08/ 09:00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Отгонтуяаг "таван цагдаа зодсон" гэх асуудлаар 3 жилийн хорих ялтай хэргээр зүйлчилж, шүүхэд  яллагдагчаар дууджээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа, “Би цагдаа нарыг зодоогүй. Өөрөө зодуулж бэртэл гэмтэл аваад ажлаа ч хийж чадахгүй болсон. Тийм байж маргааш буюу 2022-02-08 ны 09 цагт ЧД эрүүгийн анхан шатны шүүхээр яллагдагчаар шүүлгэнэ. Шударга үнэний төлөө дуугарсан гэж ял тохож дуугүй болгох,  дуугарсан болгоныг ялтай болгож нэг өдөр жагсаал хийхэд Өө наадуул чинь бүгд эрүүгийн ялтангууд л жагссан юм билээ гэх  вий дэ .  Би 40 нас хүртлээ ялгүй цагаан мөр татуулсан замаар явж ирсэн эмэгтэй шүү” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө