Сайн санаат иргэд нийлж, матрын хүзүүнээс таван жилийн турш зүүгдсэн дугуйг салгажээ

Сайн санаат иргэд нийлж, матрын хүзүүнээс таван жилийн турш зүүгдсэн дугуйг салгажээ

Индонезын Сулавеси арлын Палу хотын иргэд зэрлэг матрын хүзүүнд таван жилийн турш зүүлттэй байсан мотоциклын дугуйг салгажээ. 

Тодруулбал, 2016 оноос хойш 5.2 метр урт биетэй матар хүзүүндээ дугуйтай явсан бөгөөд сайн санаат иргэд нийлж, дугуйг салгах гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтэж байснаар ийнхүү гурван долоо хоног ажиллаж, оролдсоны эцэст матрыг голын эрэг дээр хуурч гарч иргэн олсоор чирч салгажээ.

2020 оны эхээр орон нутгийн захиргаа матрын хүзүүнээс дугуйг салгаж чадвал шагнал өгөхөө амлаж байсан ч матрын аюулгүй байдлыг бодолцоод удалгүй уралдаанаа зогсоож байжээ.

Эх сурвалж: The Guardian