"Нөмрөгийн дархан цаазат газар түймэр гарсанд Мобиком компанийн болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна"

"Нөмрөгийн дархан цаазат газар түймэр гарсанд Мобиком компанийн болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна"

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарч, тухайн нутгийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн. 

Энэ асуудалд Мобиком корпорацийн нэр холбогдоод буй юм. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи NTV телевизэд өгсөн тодруулгадаа уучлалт гуйжээ. Тэрбээр "Түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие Мобиком компанийн нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Хохирлын хэмжээ, холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллаж, шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно. Гал унтраах ажиллагаанд оролцсон, онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд, удирдлага болон туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье" гэсэн байна.