Украины хил дээр ОХУ цэргийн хүчээ нэмэгдүүлснийг АНУ зүгээр хараад суусангүй. Тус улс НАТО-ийн үйл ажиллагааны хүрээнд 3 мянга орчим цэргээ Украинтай хойд талаараа хиллэдэг Румын руу илгээсэн бөгөөд цэргүүдийн эхний хэсэг ирсэн талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
АНУ цэргийн хүч илгээснээ Зүүн Европыг Украины хямралаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарлаж байна. Румынд НАТО-ийн үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын 900 орчим, Италийн 140, Польшийн 250 цэрэг байрладаг. Үүнээс гадна Франц улс Румын руу цэргээ илгээхээр төлөвлөж буйгаа зарласан.
Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли өнгөрсөн долоо хоногт Бухарест хотод байршуулах цэргүүдийн бэлтгэлийг хангах Францын мэргэжилтнүүд Румынд ирсэн гэж мэдэгдсэн байна.
Өчигдөр/2022.02.08/ Оросын байлдааны хөлөг онгоцнууд Хар тэнгисийг чиглэн хөдөлснөөр шинэ түгшүүр зарлав. ОХУ Украин руу довтлохоор бэлтгэж байгаа талаарх анхааруулгыг АНУ тэргүүтэй томоохон гүрнүүд өдөр бүр л өгсөөр байна. АНУ-ын албаны эх сурвалжууд өнгөрөгч ням гарагт ОХУ бүрэн дайралтад шаардлагатай цэргийн хүчнийхээ 70 гаруй хувийг төвлөрүүлээд байна гэж мэдэгдсэн. Гэсэн ч ОХУ уг мэдээллийг үгүйсгэж энэ бол энгийн цэргийн сургуулилт гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
ICYMI: Biden ordered 2,000 U.S. troops to Poland and Germany and 1,000 more to Romania to fortify NATO's eastern flank.
— Karim Raffa (@karimraffa) February 4, 2022
The move as tensions heighten over a Russian invasion of Ukraine https://t.co/I97fCdnBOz pic.twitter.com/o8fp2bPyVK @Quicktake
Эх сурвалж: Aljazeer