Нэг настай монгол хүүхэд нүүрсний томоохон компани эзэмшдэг талаар мэдээлжээ

Нэг настай монгол хүүхэд нүүрсний томоохон компани эзэмшдэг талаар мэдээлжээ

Зохион байгуулалттай болон, авилгын гэмт хэргийг сурвалжилдаг  “OpenLux” төслийн хүрээнд хийсэн мөрдөн байцаалтын явцад Люксенбургт оффшор компани эзэмшиж, хяналтдаа байлгадаг 300 орчим насанд хүрээгүй хүүхэд байгааг тогтоожээ. Тэдгээрийн дунд говьд уул уурхайн томоохон компани эзэмшдэг нэг настай Монгол хүүхэд байгааг онцолсон байна.

“Organized Crime and Corruption Reporting Project” хэмээх төслийн албан ёсны вэб хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд 2020 оны байдлаар Люксенбургийн компаниудын томоохон хувьцааг эзэмшиж, хяналтдаа байлгадаг 300 орчим насанд хүрээгүй хүүхэд байгааг дурджээ.  

Үүний дунд говьд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний томоохон компани эзэмшдэг нэг настай Монгол хүү, Хятад улстай байгуулсан төрийн өмчийн компанийн гэрээнээс ашиг олдог 11 настай Азербайжан хүү, Канад, Калифорнийн тэтгэврийн системд хөрөнгө оруулсан тэрбум долларын хөрөнгөтэй өсвөр насны Орос охин зэрэг байсан аж.

Люксенбургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус биш. Гэхдээ “Organized Crime and Corruption Reporting Project” болон түүний түншүүдийн тодорхойлсон зарим хүнд хориотой. Тодруулбал, хүүхдүүдийн эцэг эх нь олигарх, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр насанд хүрээгүй хүүхдүүд компани эзэмших боломжгүй.

Нөгөө талаар хүүхдүүд том компанийн эзэмшигч байгаа нэг шалтгаан нь гэр бүлийн бизнестэй холбоотой аж.  Тодруулбал, эцэг эхчүүд урт хугацааны өв залгамжлалын төлөвлөгөөний нэг хэсэг болгон хүүхдүүдээ хувьцаа эзэмшигч болгодог байна. Гэвч компанийг үүсгэн байгуулах үед хүүхдүүд төрөөгүй байх тохиолдол гардаг. 

Тиймээс Люксенбургийн Хууль зүйн яам энэ оны сүүлээр компанийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүх насанд хүрээгүй хүүхдүүдэд аудит хийхээр төлөвлөжээ

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Оccrp.org