Допинг илэрсэн гэгдээд буй ОХУ-ын тамирчин Камила Валиева бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байна

Допинг илэрсэн гэгдээд буй ОХУ-ын тамирчин Камила Валиева бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байна

Олимпын наадмын түүхэнд анх удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагийн шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис эхний байдлаар илэрч шуугиан тариад байна. 

Камила Валиева уран гулгалтын төрөлд гайхалтай үзүүлбэрийг үзүүлж багийн төрөлд ОХУ-ын баг алтан медаль хүртээд байсан юм. Гэхдээ түүний сэргээшийн асуудалтай холбоотойгоор медаль гардуулах ёслолыг түр хугацаагаар хойшлуулаад байв. Түүний цуснаас триметазидин гэх бодис илэрсэн юм. Триметазидин нь тамирчдын эмчилгээнд ашигладаг хориглогдсон бодисын ангилалд багтдаг. 

Тэгвэл Камила Валиева шинжилгээний хариу гарсны дараа ч бэлтгэлээ үргэлжлүүлж хийж эхэлжээ. Түүний энэ үйлдлийг шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлж буй хэлбэр болов уу хэмээн олон улсын хэвлэлүүд таамаглаж байна. Одоогоор ОХУ-ын шигшээ багийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.