"Оросын олимпын хорооны уран гулгалтын тамирчин 15 настай К.Валиевагаас допинг илэрсэн" гэх мэдээ нь худал болохыг Олон Улсын олимпын хороо /ОУОХ/-ноос мэдээллээ. Энэ талаар ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс “К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээлэл буруу таамаг байсан” гэжээ. Ингэснээр ОХУ-ын уран гулгалтын баг тамирчид багаараа алтан медаль хүртэх нь тодорхой болоод байна.
