16 аймгийн 98 суманд шүлхий өвчний хорио цээр тогтоогоод байна

16 аймгийн 98 суманд шүлхий өвчний хорио цээр тогтоогоод байна

Одоогоор манай улсын 16 аймгийн 98 суманд 22,300 мал шүлхий өвчний хорио цээрт ороод байна. Тэгвэл малын гоц халдварт өвчин тархсан энэ цаг үед хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг Үндэсний аудитын газар мэдэгджээ.

Харин тухайн малын махыг өвчний ил шинж тэмдэг арилснаас 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Энэ талаар МЭЕГ-ын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар “Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын газрын амьтны кодод ил шинж тэмдэг нь арилаад 28 болон түүнээс дээш хоног болсон бол тусгай зориулалтаар хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ дулааны аргаар боловсруулж худалдаалахыг зөвшөөрдөг” гэжээ.