Б.Ачбадрах өнөөдөр цагаан олимпын замд 90 дүгээрт гараанаас гарна

Б.Ачбадрах өнөөдөр цагаан олимпын замд 90 дүгээрт гараанаас гарна

“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын гүйлтийн цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурдаа сорино.

Хоёр дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй түүний энэ төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15 цагаас эхлэн 30 секунд тутамд цаначид барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх тамирчнаар буюу 15 цаг 45 минутаас гараанаас гарч хурдаа сорихоор болжээ.

Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Түүнчлэн Жанчхүүгийн цаг агаар ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын хувьд бас нэгэн том сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар Монголын баг тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх юм.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө