БЭЭЖИН 2022: Б.Ачбадрах 65-Р байр эзэллээ

БЭЭЖИН 2022: Б.Ачбадрах 65-Р байр эзэллээ

Эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцож буй ОУХМ Батмөнхийн Ачбадрах уралдаанаа дөнгөж сая дуусгалаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 15 км зайг 43:29.9 минутад туулж, 100 тамирчнаас 35-ыг нь ардаа орхин 65-р байр эзэллээ.

35 тамирчныг ардаа орхисон нь Пёнчаны олимпын амжилтаа үлэмж ахиулсан хэрэг байлаа. Түүний ард АНУ, Япон, Беларусь, Словен, Эстони, Латви, Украин, БНСУ зэрэг цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид бичигджээ.

Энэ төрөлд Финландын Иво Нисканен 37:57.8 минутын амжилтаар түрүүлж, Оросын Александр Большунов 38:18.0, Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо 38:32.3 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Ийнхүү Б.Ачбадрахын уралдаанаар Монголын тамирчдын олимп өндөрлөж байна. Эх орныхоо нэрийг гаргахын төлөө бүх хүчээ шавхан уралдсан Б.Ачбадрахдаа баярлалаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө