ВИДЕО: Пирамид-Орд ХХК “Х.Баттулгын удирддаг МоАХ-ны газар, тэнд баригдсан орон сууц”-ыг ХБ-ны барьцаанд тавьж, мөн иргэдэд ЗАРЖЭЭ

ВИДЕО: Пирамид-Орд ХХК “Х.Баттулгын удирддаг МоАХ-ны газар, тэнд баригдсан орон сууц”-ыг ХБ-ны барьцаанд тавьж, мөн иргэдэд ЗАРЖЭЭ

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг сүүлийн 10 гаруй жил Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын burtgel.mn сайтад “Монголын Ардчилсан холбоо”-ны хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Х.Баттулга бүртгэлтэй байгаа юм.

МоАХ-ны мэдээлэл

Харин Х.Баттулгын удирдаж буй МоАХ ТТБ нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “9 мянга гаруй м.кв газар” авсан байгаа юм. Энэ талаар зарим эх сурвалжууд, “МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина гэх нэрийдлээр Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед тус газрыг авсан байж болзошгүй” гэж буй юм.

ВИДЕО; 

Гэтэл 2018 оны 6 дугаар сард “Пирамид-Орд” ХХК нь тус газарт “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийнхээ барьцаанд,  “МоАХ-ны дээрх 9 мянга гаруй м.кв дээрх газар болон тус газар дахь 3,400-6,426 м.кв нийт дөрвөн орон сууц”-ыг тавьсан байгаа юм. Ингээд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дууссан ч, зээлээ төлөөгүйн улмаас 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсэж, энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа аж.

Товчхондоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирдаж буй МоАХ ТТБ нь Сүхбаатар дүүрэгт болон Хан-Уул дүүрэгт газар эзэмшдэг. Харин тус холбооны Хан-Уул дүүрэгт байх дээрх газрыг “Пирамид-Орд” ХХК зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлөлгүй их хэмжээний зөрчил үүсчээ. Мөн тус газарт баригдсан орон сууцнуудыг иргэд худалдаж авсан бөгөөд одоог хүртэл “ордер” нь гараагүй байгаа талаар өгүүллээ. Иймд МоАХ-г итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүний “зөвшөөрөлгүй” тус холбооны газрыг зээлийн барьцаанд тавьж ашиглана гэж байхгүй, иймд Х.Баттулга “Пирамид-Орд” ХХК-тай ямар холбоо хамааралтай вэ гэсэн олон таамаглалыг иргэд дэвшүүлж эхлээд байна.