“Эзэнгүй” гэх нисдэг тэрэгний талаар дуудлага ОБЕГ-т ирээгүй гэв

“Эзэнгүй” гэх нисдэг тэрэгний талаар дуудлага ОБЕГ-т ирээгүй гэв

Цагаан сар, баярын амралтыг тохиолдуулан хүмүүс шинийн сайн өдрүүдэд уул, овоонд гарч, өргөл өргөх нь элбэг. Энэ үеэрээ нисдэг тэрэг хөлөглөх нь бий.

Тэгвэл энэ сарын 10-ны өдөр Бурхан Халдун хайрханд орхисон гэх нисдэг тэрэгний зураг цахимд тавигдсан. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, “энэ тухай ямар нэг дуудлага ирээгүй” гэсэн юм. Харин иргэдийн хэлж буй эзэнгүй гэх нисдэг тэргийг  сууж явсан хүмүүс нь түр хугацаанд орхисон аж. Мөн сүүлийн жилүүдэд нисдэг тэргээр төрийн тахилгат хайрханд аялах, өндрөөс харахыг хүссэн жуулчдад зориулсан тусгай маршрут гаргажээ.