БАРИМТ: “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэх тогтоолыг Х.Баттулга гаргаж байжээ

БАРИМТ: “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэх тогтоолыг Х.Баттулга гаргаж байжээ

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг сүүлийн 10 гаруй жил Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухын өмнө МоАХ ТББ-ыг “Монгол Улсын Баатар” цолоор шагнасан билээ.

Харин сүүлийн өдрүүдэд МоАХ-ны эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9,9 мянган м.кв газар болоод тус газарт баригдсан дөрвөн орон сууцыг Пирамид-Орд ХХК Хөгжлийн банкны 15 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ч, зээлээ төлөөгүйн улмаас тус газар болон орон сууцыг худалдаж авсан иргэд эрсдэлд орж болзошгүй байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ.

Иймд МоАХ-г итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүний “зөвшөөрөлгүй” тус холбооны газрыг зээлийн барьцаанд тавьж ашиглана гэж байхгүй, иймд Х.Баттулга “Пирамид-Орд” ХХК-тай ямар холбоо хамааралтай вэ гэсэн олон таамаглалыг иргэд дэвшүүлж эхлээд байна.

МоАХ-ны тогтоол болон газрын мэдээлэл

Тэгвэл “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд гаргаж байжээ. Мөн “Пирамид-Орд ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаад үүрэг болгосугай” гэжээ. Сонирхуулахад, Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад түүний Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.

Газрын мэдээлэл




Өнөөдөр бар өдөр

38 минутын өмнө