Орос III сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг шалгуулахаар ЭЦГ-т гомдол гаргасан байжээ

Орос III сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг шалгуулахаар ЭЦГ-т гомдол гаргасан байжээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эхэлж байсан сэтгүүлчийн эрхэнд халдсан талаар бид Nuuts.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор С.Будрагчаатай ярилцсан билээ. 

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг байгууллага, хувь хүмүүсийг дарамталж, хууль бусаар орлого олж байж болзошгүй асуудлаар шалгуулахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргажээ. 

Тэрбээр гомдолдоо, сэтгүүлч С.Будрагчааг мөнгө авч хүн дарамталдгаараа нэлээд гаршсан гэх хэмээн тодотгож, ХЭҮК-ийн гишүүн асан П.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарыг хүний захиалгаар удаа дараа гүтгэн дарамталсан бөгөөд өөрийг нь ч мөн адил Максим тэргүүтний захиалгаар дарамталж эхэлсэн. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй сургуулийг нэг ёс бус сэтгүүлчийн мөнгө олох хэрэгсэл болгон гүтгэн доромжилж байгаа гомдолтой байна" хэмээжээ. 

НУУЦ МАТЕРИАЛУУД: ПАРАЗИТ

Харин сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эхэлж байсан сэтгүүлчийн эрхэнд халдаж, хууль зөрчсөн асуудлаа нуун дарагдуулахын тулд өөрийг нь худалдаж авахыг санаархсан. Энэ нь бүртэхгүй болохоор нь элдэв дайралт хийж, хууль хүчний байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн үүд сахиулаад суулгахыг санаархаж байна" хэмээсэн. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.