МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат ХБ-ны ТУЗ болон Эрсдэлийн хорооны даргаар ажиллаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ

МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат ХБ-ны ТУЗ болон Эрсдэлийн хорооны даргаар ажиллаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ

Өнгөрсөн баасан гараг /2022.02.11/-т Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болсон. Гэтэл энэ үеэр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж, тус банкны дэд захирлаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөх Ж.Эрхэмбаатарыг томилсон байгаа юм.

Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-д Төрийн байгууллагын төлөөлөл зургаан хүнийг хараат гишүүнээр, Олон нийтийн төлөөлөл гурван хүнийг хараат бус гишүүнээр томилдог байна. Гэтэл тус банкны ТУЗ-ын хараат бус гишүүн болон тус банкны Эрсдлийн хорооны даргаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ажиллаж байгаа нь олны нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь Хөгжлийн банкны ТУЗ-д болон бусад бүтцэд улсын төрийн намын албан тушаалтай иргэн ажиллах хориотой байж магадгүй байна.