ЦЕГ: "Хэнийг ч буудсан манай аав миний арыг даана" гэсэн сурагчдын эцэг, эх өндөр албан тушаалтан байгаагүй

ЦЕГ: "Хэнийг ч буудсан манай аав миний арыг даана" гэсэн сурагчдын эцэг, эх өндөр албан тушаалтан байгаагүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй сурагчид "Хэнийг ч буудсан манай аав миний арыг даана” гэх бичлэг цахим сүлжээнд тарсан юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Одоогоор тус хоёр сурагч сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээг авч хариуг хүлээж байгаа. Урьдчилсан байдлаар пиво хэрэглэсэн байсан. Харин хүүхдүүдийн аль нэгнийх нь эцэг эх өндөр албан тушаалтан байгаагүй бөгөөд тус бичлэгийг хаалттай бүлгэд тавьсан нь задарсан байсан" гэв.