ШУУРХАЙ: Морины уралдаан автомашинаар дагаж явсан иргэд осолдож хоёр хүн амиа алджээ

ШУУРХАЙ: Морины уралдаан автомашинаар дагаж явсан иргэд осолдож хоёр хүн амиа алджээ

Монгол Улсын Засгийн газрын "Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай" журамд жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ий өдөр  хүртэл хугацаанд морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жил ойн Үндэсний их баяр наадмыг нөхөж тэмдэглэхээр болсонтой  холбогдуулан зарим уяачид эртнээс морио уяаж, нууцаар уралдуулсан хэрэг гарсаар байгаа юм. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүний амь нас эрстсэн харамсалтай хэрэг гарчээ. Харин нэг хүний биеийн байдал маш муу, ухаангүй байгаа, өнөөдөр /2022.02.14/ өглөө түүний Улаанбаатар хотод авирсан аж. Бид дэлгэрэнгүйг тун удахгүй мэдээлэх болно.