Ц.Сандуй нарт холбогдох хэргийн шүүх хурал ПҮРЭВ гарагт болно

Ц.Сандуй нарт холбогдох хэргийн шүүх хурал ПҮРЭВ гарагт болно

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын бага хурлын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал есдүгээр сарын 26 буюу пүрэв гаригт болох төв гарчээ.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 60 тэрбумын гэх хэрэгт буруутгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдсон гэх зүйлээр яллаж, 20 жилийн ял төлөвлөөд байгаа аж.

Өчигдөр Ц.Сандуй Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо өөрийг нь зохимол хэрэгт гүтгэж байгаа, улс төрийн золиос болж байгаа талаараа ярьсан. Мөн тэрээр одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалтаар өөрийг нь буруутгаж, ял төлөвлөсөн гэж мэдээлсэн юм.

Тэрээр 60 тэрбум гэх яриа төдий зүйлд оролцож, төрийн албанд байж боломгүй зүйл ярьсандаа ард түмнээс уучлалт гуйсан. Харин яриа төдий байсан 60 тэрбум гэх схем амьдрал дээр хэрэгжээгүй, зохиомол зүйлд буруутгаж байна гэж өөрийгөө өмгөөлж тайлбар хийсэн юм.