ХБ-наас зээл аваад, төлөлгүй АТГ-т шалгуулж байгаа Чингисхаан банкыг дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд эзэмшдэг байна

ХБ-наас зээл аваад, төлөлгүй АТГ-т шалгуулж байгаа Чингисхаан банкыг дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд эзэмшдэг байна

Өнөөдөр /2022.02.16/ АТГ-аас Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдсэн.

Эдгээр аж ахуй нэгжүүд дотод Чингис хаан банк орсон байгаа юм. Тэгвэл Чингис хаан банкыг Нью стандарт финанс ХХК 100 хувь эзэмшдэг байна. Харин Нью стандарт финанс ХХК-г Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар хамтран эзэмшдэг аж.

Гэтэл хувь эзэмшигч Ш.Бүтэд нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч аж.

Хөгжлийн банкны зээлдэгч Мондулаан трейд ХХК-гНүүдэлчин групп ХХК, Ц.Баярсайхан,  Ш.Мөнхнаст,  М.Нямбаатар нар  хамтран эзэмшдэг ба Нүүдэлчин групп ХХК-ийн  хувь эзэмшигчид нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, төрсөн эгч нар ажээ. Чингис хаан банк ХХК нь Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийг 2019 онд зээлсэн бөгөөд өдгөө 37 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа ажээ. Иймд энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Чингисхаан банкыг эзэмшдэг Ньюстандарт финанс ХХК-ийн мэдээлэл




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө