УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбаганын Монлаа ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбаганын Монлаа ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2022.02.16/ АТГ-аас Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдсэн.

Эдгээр аж ахуй нэгжүүд дотод Монлаа ХХК орсон байгаа юм. Тэгвэл Моолаа ХХК нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хамаарал бүхий компани юм.

Тодруулбал, тус компанийн хувьцааг Н.Болдхүү, Х.Энхсайхан, М.Ганбагана нар эзэмшдэг байна. Харин М.Ганбагана нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү ажээ. Монлаа ХХК нь “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” нэрийдлээр 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өдгөө 8,2 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа ажээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө