Монголын жүдо академи Япон Улсад салбараа нээлээ

Монголын жүдо академи Япон Улсад салбараа нээлээ

Жүдо бөхийн эх орон Япон улсын Сакай (Осака муж) хотод Монголын Жүдо Академийн салбар үүд хаалгаа нээн ажиллаж эхэлжээ. 

Тодруулбал, Тус жүдо Академийн Спортын төв ордон дахь салбарт ажиллаж байсан Юүки багш өдгөө гэр бүлийн хамт тус хотод амьдарч байгаа бөгөөд Япон, Монгол хоёр орны жүдо бөхийн холбоо харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар тус шинэ салбарыг нээгээд байгаа аж.