Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өчигдөр /2022.02.15/ Шүүхийн сахилгын хороо хуралдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг.

Учир нь шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахуул авсан хэмээн шалгаж байгаа учир ийнхүү түтгэлзүүлсэн байна. Тэгвэл Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг АТГ-аас шалгаж байгаа аж. Иймд өчигдөр болсон Шүүхийн сахилгын хорооны хурал “прокурорын дүгнэлтэд” үндэслэж хуралдсан гэх мэдээлэл байна.