Хятадад их хэмжээний цас орсны улмаас өвлийн олимпын зарим тэмцээнийг хойшлуулжээ

Хятадад их хэмжээний цас орсны улмаас өвлийн олимпын зарим тэмцээнийг хойшлуулжээ

Хятадын зарим бүс нутагт их хэмжээний цас орж, агаарын температур -22 хэмд хүрсэн тул Бээжингийн өвлийн олимпын зарим тэмцээнийг хойшлуулжээ. Өнгөрсөн ням гарагт их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар эмэгтэйчүүдийн чөлөөт цанын тэмцээнийг хойшлуулаад байв.

Мөн уулын цанд өрсөлдөж байсан 87 тамирчнаас 33 нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас бариандаа орж чадаагүй байна. Цаг уурчид агаарын температур цаашид -35 хэмд хүрч хүйтрэх төлөвтэй байгааг сануулсан байна.

Бээжингийн өвлийн олимпод хиймэл цас ашигласан нь зарим талаар шүүмжлэл дагуулж байв. Тодруулбал, цасыг хиймлээр бүтээхэд 222 сая литр ус шаардлагатай бөгөөд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж зарим экологичид сануулж байсан юм.   

Эх сурвалж: BBC