Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын дүү Д.Мөнхбаатарыг ХБ-ны асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ

Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын дүү Д.Мөнхбаатарыг ХБ-ны асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ

Өчигдөр /2022.02.16/ АТГ-аас Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдсэн.

Эдгээр аж ахуй нэгжүүд дотод Эрд хул орсон байгаа юм. Тэгвэл Эрд хул ХХК нь Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээлийг “Алт-2 үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд авсан байгаа юм. Улмаар 600 орчим сая төгрөгийн зөрчил үүсээд байгаа аж. Харин Эрд хул ХХК-ийг Д.Мөнхбаатар 100 хувь эзэмшдэг бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын дүү нь ажээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө