Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэйн Шанх майнинг ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэйн Шанх майнинг ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өчигдөр /2022.02.16/ АТГ-аас Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдсэн.

Эдгээр аж ахуй нэгжүүд дотор Шанх майнинг ХХК орсон байгаа юм. Тэгвэл Шанх майнинг ХХК "Тээвэрчдийн хотхон төсөл" нэрийдлээр Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийг 2019 онд зээлсэн байгаа юм. Харин Шанх майнинг ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэй 100 хувь эзэмшдэг байна.

Шанх майнинг ХХК-ийн мэдээлэл

Мөн сонирхуулахад, Ц.Шаравдоржийн охин Ш.Мандхай нь ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогийн гэргий ажээ. Харин Ш.Мандхай нь Гандирстрэвел ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Дэд сайд Э.Золбоо, Ш.Мандхай нар

Гандирстрэвел ХХК-ийн мэдээлэл