“Тель-Авив-2022” Их дуулгаас Монголын тамирчид 3 хүрэл медаль хүртлээ

“Тель-Авив-2022” Их дуулгаас Монголын тамирчид 3 хүрэл медаль хүртлээ

Израиль улсын Тель-Авив хотноо өчигдөр /2022.02.17/ эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээний эхний өдөрМонголын 3 жүдоч хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир,  Эмэгтэйчүүдийн 48 кг-д Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Б.Баасанхүү, тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдсэн Г.Хэрлэн нар тус бүр медаль хүртлээ.