Д.Гантулга энэ БААСАН гарагт шүүгдэнэ

Д.Гантулга энэ БААСАН гарагт шүүгдэнэ

УИХ-ын гишүүн Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгч байсан. Тэрбээр өмнөх хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, есдүгээр сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлж, хурлын товыг тогтоожээ.

Шүүх хуралдаан энэ сарын 27-ны өдрийн баасан гаргийн 10:00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.