Цагдаагийн байгууллагад ирсэн иргэн Д-ийн гомдлын дагуу Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэрээр иргэнийг утсаар дарамталж эд хөрөнгө, мөнгө нэхэж дарамталсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ:
-“Транжендер иргэдийн үүссэн асуудалд хохирогч Д цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргасан. Гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь, тухайн хүнийг айлган сүрдүүлж, дарамтлаад эд хөрөнгө нэхсэн баримт нь байгаа.
Тиймээс Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.6-р зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдгээр эргүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэв гэм буруутай тогтоогдвол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай юм.
Ингээд Г.Ганхуягийг яллагдагчаар татсан, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв.