АН-ын зөвлөл: Энэ сарын 30-нд бүх нийтийн ЖАГСААЛ зохион байгуулна

АН-ын зөвлөл: Энэ сарын 30-нд бүх нийтийн ЖАГСААЛ зохион байгуулна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, тус намын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

АН-ын зөвлөл хамгийн эхлээд 2012-2016 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдөр биш цагаар нэмэгдэж байгаа нь энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа УИХ, Засгийн газрын буруу гэдгийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга хэллээ.

Хоёрдугаарт, бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болсноо дуулгав. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргасан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйтэй холбоотой мэдэгдэл гаргаж буйгаа мэдээллэх юм байна.

Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж сүрьеэ, БЗДХ их байгаа тул арга хэмжээ авч чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, ажил хийдэг хүнийг томилох ёстой гэв.

Түүнчлэн Хууль зүйн сайдын хүүгийн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх хэрэг шийдэгдээгүй байхад Австралид суух элчин сайдаар томилж байгаа нь хууль иргэн бүрт тэгш үйлчлэхгүй байгаагийн илрэл болж байна гэсэн юм.

АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “Энэ сарын 30 нд жагсаал зохион байгуулж, шаардлагаа гардуулна. Өнөөдөр жагсаж тэмцэх гэсэн хүмүүсийн эрх ашгийг хааж боодог асуудал гаргадаг. Энэ нөхцөл байдлыг бид харсан. 200 гаруй мянган гишүүнтэй, улс төрийн том сөрөг хүчин тэмцлээ эхлүүлж байна” хэмээн ярилаа. 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө