Төв аймагт  цагдаагийн алба хаагч  хүний  аминд хүрсэн эсэхийг шалгаж байна

Төв аймагт  цагдаагийн алба хаагч  хүний  аминд хүрсэн эсэхийг шалгаж байна

Төв аймгийн Угтаалцайдам суманд өчигдөр /2019.09.23/ орой аймгийн цагдаагийн хоёр албан хаагч, Э нарын хоорондын маргааны улмаас тухайн иргэн амиа алдсан гэмт хэрэг гарчээ.

"Ёл тариа ХХК"-ийн захирал Э-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган, Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдсаны улмаас Г-ийн бие муудаж, эмнэлэгт хүргэсэн байна.

Цагдаагийн алба хаагч болон талийгаачтай хамт явсан 14 настай хүү “Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан” гэх мэдээллийг өгсөн байна. Хэргийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байгаа ажээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн  дэд  хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ:

-“Хохирогчийн биед гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор мөрдөн, шалгах ажил үргэлжилж байна” гэв.