Украин-Оросын хямрал дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй гэх болгоомжлолоос үүдэн нефтийн үнэ өсөж байна. Өнөөдөр өглөө ОХУ Украины зүүн хэсэгт салан тусгаарласан босогчдын бүс нутгийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрсний дараа олон улсын жишиг үзүүлэлт болох Брент маркийн нефтийн фьючерс сүүлийн долоон жилд байгаагүйгээр өсөж, 98 ам.долларт хүрчээ.
ОХУ нь Саудын Арабын дараа ордог түүхий нефтийн хоёр дахь том экспортлогч юм. Мөн байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.
Гэвч Их Британи болон барууны хэд хэдэн холбоотнууд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авна гэж “сүрдүүлээд” буй. Үүнээс үүдэн Оросоос авах байгалийн хийн хэмжээ багасаж, дэлхийн эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэж “Manulife Investment Management”-ийн шинжээч Сью Тринх хэлжээ.
Эх сурвалж: BBC