ШУУРХАЙ: “Украины нийслэл Киев хот руу пуужингийн цохилт өгсөөр байна” гэв

ШУУРХАЙ: “Украины нийслэл Киев хот руу пуужингийн цохилт өгсөөр байна” гэв

АНУ-ын засаг захиргаанаас “Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин Украинд нэвтэрсэн Оросын механикжсан хүчин Киевээс 20 миль (32 км) зайд байна” гэж мэдэгдсэн.

Мөн “ОХУ-аас Украин руу нэвтэрсэн өөр нэг механикжсан цэргийн хүчин Киевээс арай хол зайтай байна гэж тодорхойлж, энэхүү хоёр цэргийн хүч Киев хотыг бүсэлж, Украины засгийн газрыг түлхэн унагах зорилготой” гэж мэдэгдсэн. Тэгвэл "Киев рүү далавчит болон баллистик пуужингаар цохилт өгсөөр байна" гэж Украины Дотоод хэргийн яамны тэргүүний зөвлөх А.Геращенко мэдэгдлээ. Мөн Киев хотод ажиллаж байгаа CNN агентлагийн сурвалжлах баг, “Киевийн төвд хоёр том дэлбэрэлт болж, алсад хүчтэй дэлбэрэлт болсон” гэж мэдээллээ.