Украины Ерөнхийлөгч В.Зеленский баасан гараг /2022.02.25/-ийн өглөө мэдээлэл хийж, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийг уриалж, хэдхэн цагийн дотор Украины холбоотнуудыг хоёр дахь удаагаа шүүмжиллээ.
Тодруулбал, Тэрээр "Дайны хоёр дахь өглөө" хэмээгээд “Өнөө өглөө бид ганцаараа эх орноо хамгаалж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг улс биднийг өчигдрийн адил алсаас харж байна. Өчигдөр тэд Орост хориг арга хэмжээ авсан. Гэвч энэ нь гадаадын цэргийг манай газар нутгаас гаргахад хангалттай биш. Зөвхөн эв нэгдэлтэй, шийдэмгий байж л үрд дүнд хүрч чадна.
Украины ард түмэн "жинхэнэ баатарлаг байдал үзүүлсээр байна. Ихэнх чиглэлд дайсныг зогсоосон. Байлдаан үргэлжилж байна. Бид ядрахгүй" гэж В.Зеленский хэллээ.
Мөн тэрээр “Өглөө /2022.02.25/-ний 4 цагт Оросын арми Украины нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгсөөр байна. Тэд зөвхөн цэргийн объектуудыг онилж байна гэж ярьдаг ч худлаа. Үнэндээ тэд аль чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаа ялгадаггүй” гэжээ.