Францын Ерөнхийлөгч Э.Макрон баасан гараг /2022.02.25/-т мэдэгдэл хийж, “Франц улс Украинд хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлнэ” гэлээ. Харин ямар тоног төхөөрөмж байх талаар дэлгэрэнгүй дурдаагүй байна.
Тодруулбал, Э.Макрон “Франц улс Украинд 300 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлж, тэдэнд шаардлагатай хамгаалалтын материалаар хангах болно” гэжээ. Франц өмнө нь Украинд зэвсэг нийлүүлээгүй ч хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский ард иргэдээ хандан, “Оросын цэргүүдийн эсрэг зэвсэг барихыг уриалж”, нөөцийн цэргүүдэд буу, сум тарааж байгаа талаар CNN агентлаг мэдээллээ.