ВИДЕО: Украины нийслэл Киев хотод яг одоо ширүүн тулаан болж байна гэж “Varlamov news” мэдээллээ

ВИДЕО: Украины нийслэл Киев хотод яг одоо ширүүн тулаан болж байна гэж “Varlamov news” мэдээллээ

ОХУ-ын арми Украины нийслэл Киев хот руу гурван чиглэлээр давшиж байгаа талаар Олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Учир нь тус хотыг эзэлж, Украины засгийн газрыг түлхэн унагах зорилготой гэж буй юм.

Харин 24 цагийн дотор Украиныг эзэлнэ хэмээн халдсан ОХУ-ын армийн эсрэг Украины арми сайн тулалдаж байна гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Тухайлбал, Киев хот руу чиглэсэн зарим гүүрийг дэлбэлж, Оросын танк нэвтрэх боломжгүй болгосон гэж буй юм.

Харин өчигдөр /2022.02.25/ ОХУ-ын ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал И.Конашенков “Оросын арми Киев хотын Хостомелийн нисэх онгоцны буудлыг эзлэхийн тулд "десант амжилттай буулгасан" гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.02.26/ Оросын арми Украины нийслэл Киев болон бусад хотод цохилт өгсөөр байна. Манай улсын цагаар өнгөрөгч шөнө Киевийн Майдены талбай, Тройщина дүүрэгт олон удаагийн дэлбэрэлт болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тэгвэл яг одоо Киев хотын ойролцоо ширүүн тулаан болж байгаа талаар “Varlamov news” мэдээллээ.

ВИДЕО: