Шүүхийн сахилгын хороо нэр бүхий зургаан шүүгчид холбогдох гомдлыг өнөөдөр хэлэлцэх товтой байсан билээ. Тодруулбал, Нэхүүл ТББ, Дархан Монгол Ногоон нэгдэл ТББ-аас
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар
- Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг
нарыг өмгөөлөгч асан Б.Баасанцогттой архидан согтуурч, садар самуун бичлэг нь ил болсон зэрэг шалтгаанаар Шүүхийн салхилгын хороонд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэхээр товлоод байсан ч шүүгч нарын хүсэлтээр 14 хоног хойшлуулсан байна.