МИАТ компани АНУ-аас онгоц түрээсэлнэ

МИАТ компани АНУ-аас онгоц түрээсэлнэ

"МИАТ" ТӨХК компанийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу АНУ-ын "Air Lease Corporation" компаниас В787-9 агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах түрээсийн гэрээг байгуулжээ. Тус түрээсийн гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд ерөнхийлөгч Jie Chen нар өчигдөр гарын үсэг зурсан байна.