ШУУРХАЙ: Автомашин дотроо буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ

ШУУРХАЙ: Автомашин дотроо буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ

Автомашин дотроо толгойдоо буудуулж нас барсан иргэний цогцос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өнөөдөр /2022.03.01/ олдлоо. 

Тодруулбал, тус дүүргийн "Буянт-Ухаа” орчимд “эзэнгүй автомашин гурав хонолоо” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгино хайрхан дүүргийн харьяа 50 настай эрэгтэй автомашин дотроо толгойн хэсэгтээ бууны сумны шархтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гаднын нөлөөтэй эсэх нь шалгалтын явцад мэдэгдэнэ гэлээ.