Зочид буудлын ажилтнуудын мэдээллийн дагуу хар тамхи хэрэглэсэн өсвөр насны дөрвөн хүүхдийг саатуулжээ

Зочид буудлын ажилтнуудын мэдээллийн дагуу хар тамхи хэрэглэсэн өсвөр насны дөрвөн хүүхдийг саатуулжээ

Энэ хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлаас хар тамхи хэрэглэсэн өсвөр насны хүүхдүүдийг саатуулжээ.

Тодруулбал, тус зочид буудлын ажилтнууд цагдаагийн албанд “Өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй” гэх мэдээллийг өгсөн байна. Дуудлагын дагуу шалгахад 17-18 насны дөрвөн иргэн мансуурсан байдалтай байсныг шалгаж, биологийн дээж авахад мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ.