Өнгөрсөн долоо хоногт нэгэн кофе шопт хоёр охин маргалдаж, нэгийнхээ дээр кофе асгаж буй бичлэг түгсэн билээ.
Тус асуудалд холбогдсон Б.Ариунзаяагийн аав, АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эцэг хүний хувьд охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биеээсээ уучлалт гуйгаад гар бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Тус өдрийн орой хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Зөрчил маргаан үүсмэгц цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудлагаар ирэхэд охид хоорондоо ойлголцоод “Бид хоёр эндээс салчихъя, гомдолгүй” гэхэд цагдаа нь “Нэгэнт дуудлага өгсөн юм чинь хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд яв” гэсэн. Тэр үед охины толгой, дух гэмтэлгүй байсан. Энэ нь кофе шалзлам халуун байгаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ” гэв.