Өчигдөр /2022.03.07/ 00:29 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт ... тоот хотхоны 12 давхраас өсвөр насны хүүхэд унаж амиа хорлосон хэрэг гарчээ.
Тодруулбал, эх сурвалжийн мэдээллээр, “15 настай М нь өндрөөс унаж нас барсан нь үнэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус охин БНСУ-д амьдарч байх хугацаандаа бусдад дээрэлхүүлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэв. Энэ тус хохирогч нь БНСУ-д зургаан цагийн турш хүчирхийлэлд өртсөн гэх охин биш гэв.