“Хүмүүнлэгийн шинэ коридор нээж байна” гэж Украин мэдэгдлээ

“Хүмүүнлэгийн шинэ коридор нээж байна” гэж Украин мэдэгдлээ

Украины засгийн газар өнөөдөр /2022.03.10/ тус улсын хэд хэдэн хэсэгт хүмүүнлэгийн коридор нээж байна гэж мэдэгджээ. Орон нутгийн цагаар өглөөний 10 цагаас эхлэх энгийн иргэдийг аюулгүй бүс рүү дүрвэх боломжийг олгох коридоруудыг Оростой тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

Энэ талаар Украйны түр эзэлсэн нутаг дэвсгэрийг дахин нэгтгэх асуудал эрхэлсэн сайд И.Верещук хэлэхдээ, “коридор нь Украины зүүн хэсэгт орших Сумы-Полтава, Тростянец-Полтава, Краснопилля-Полтава гэсэн гурван чиглэлд үйлчлэх болно. Зүүн хэсгийн Изиум хотоос Харьков мужийн Лозова хот хүртэл өөр нэг коридор нээх гэж байна” гэжээ

Эх сурвалж: CNN