Орос, Украины Гадаад хэргийн сайд нар уулзаж байна

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар уулзаж байна

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар дайны үйл явдал эхэлснээс хойш анх удаа уулзаж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба нар Туркийн Анталия хотод байгаа аж.

Эх сурвалж: BBC

Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба нарын хэлэлцээ Туркт эхэллээ.