“Оросын хуурай замын цэргийн хүчний дийлэнх хэсэг нь Украины нийслэл Киев хотын төвөөс 25 километрийн зайд байна” гэж Их Британийн тагнуулын албаны хамгийн сүүлийн мэдээлэлд дурдсан талаар CNN агентлаг мэдээлжээ.
Британийн тагнуулын мэдээлэлд, “Киевээс баруун хойд зүгт 25 километрийн зайд Оросын хуурай замын цэргийн хүчнийхэн байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Киевээс хойд зүгт Оросууд цэргийн техникүүдээ тарааж байршуулсан. Энэ нь Киев хотыг бүслэх гэсэн оролдлогыг дэмжиж магадгүй юм. Мөн Украины армийн сөрөг довтолгоо тэдэнд ихээхэн хохирол учруулсан тул Оросууд өөрийн эмзэг байдлаа бууруулах гэсэн оролдлого байж магадгүй юм” гэжээ.
Эх сурвалж: CNN
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 12 March 2022
— Ministry of Defence ?? (@DefenceHQ) March 12, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/UIDAtnUZ80
?? #StandWithUkraine ?? pic.twitter.com/3eqsm7jHwU