ОХУ-ын тал “Украинд биологийн зэвсэг бүтээх ажлыг АНУ санхүүжүүлсэн” гэх мэдээллийг хийх болсон. Иймд НҮБ-д суугаа ОХУ-ын нэгдүгээр төлөөлөгч н.Полянский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагааг хэлэлцэхийг хүссэн байдаг.
Тэгвэл өчигдөр /2022.03.11/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаас, “Оросын эрх баригчдын яриад буй Украин дахь АНУ-ын биологийн зэвсгийн үйлдвэр гэдэг нь ямар ч үндэслэлгүй” гэж мэдэгджээ.
Сонирхуулахад, Украины Гадаад хэргийн сайд А.Кулеба, “Украинд байхгүй биологийн болон химийн зэвсэг, аюул заналхийллийн талаар Оросын янз бүрийн албан тушаалтнууд төсөөлж буй маньяк сэтгэлгээ нь үнэхээр сэтгэл түгшээж байгаа бөгөөд энэ нь Орос улс ээлжит аймшигт хуурамч ажиллагаандаа бэлтгэж байгааг илтгэж байж магадгүй юм” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC