ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин дахь цэргийн ажиллагаа нь зарим талаар бүтэлгүйтсэн тул Холбооны аюулгүй байдлын алба /Тагнуулын алба/-ны дарга Сергей Беседа болон орлогч Болух (нэрийг нь нууцлаж) нарыг баривчилсан, гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл олон улсын зарим хэвлэл гарчээ.
Тодруулбал, Холбооны аюулгүй байдлын албаны Гадаад тагнуулын 5 дугаар тасгийн дарга Сергей Беседа, Болух нар Украины нутаг дэвсгэрт тагнуулын ажлыг хариуцаж байжээ. Ингээд тэд В.Путинд Украины бодит байдлын талаар буруу мэдээллийг өгсөн. Мөн үйл ажиллагаанд нь зориулж хуваарилсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгагджээ.
Putin appears to be truly unhappy with the FSB in Ukraine: he attacked the 5 Service SOiMS (FSB's foreign Intelligence branch). Sergei Beseda, head of the Service, and his deputy Bolukh, head of the DOI, placed under house arrest, according to my sources inside.
— Andrei Soldatov (@AndreiSoldatov) March 11, 2022
Үүний зэрэгцээ, Гадаад тагнуулын 5-р тасаг нь албан ёсны мэдээлэл цуглуулж, Тагнуулын газрын гадаад түншүүдтэйгээ харилцах чиглэлээр ажиллаж байж. Энэ нь мөн довтолгооны өмнө Украинд болсон улс төрийн үйл явдлын талаар В.Путинд бодит мэдээлэл өгөх үүрэгтэй аж. Харин дайны өмнө В.Путинд тэд зүгээр л "төөрөгдүүлсэн мэдээлэл" өгч байжээ. Учир нь Украины улс төрийн нөхцөл байдал муу, ард иргэд нь В.Зенескийг үзэн ядаж байгаа, иймд Оросын цэрэг тус улс руу ороход “цэцэг барьж угтана” гэх мэдээллийг ч тэд өгсөн байж магадгүй байгаа аж.
Эх сурвалж: Novyny.live