Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.11/ Оросын зэвсэгт этгээдүүдэд баривчлагдсан Мелитополь хотын дарга И.Федоровыг нэн даруй суллахыг уриалжээ.
Тэрээр, "Өчигдөр эзлэгчид Мелитополь хотын захирагчийг хулгайлсан тул олон нийт түүнийг суллахыг шаардаж байна" гэжээ. Харин И.Федоровыг саатуулсны дараахан Оросын дэмжлэгтэй Луганск мужийн прокурор түүнийг “терроризмын гэмт хэрэг үйлдсэн” хэмээн мэдэгдэж, мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн байгаа ажээ. Учир нь Мелитополь хотын дарга И.Федоровыг Оросын арми хамтарч ажиллах санал тавьсан ч, тэрээр татгалзсан тул ийнхүү баривчилсан гэж буй.
Эх сурвалж: CNN